“Сити” солилцоонд 80 сая фунт зарцуулна

Хуучирсан мэдээ: 2013.04.26-нд нийтлэгдсэн

“Сити” солилцоонд 80 сая фунт зарцуулна

Английн Премьер лигийн баян багуудын нэг “Манчестер Сити” энэ зуны хөлбөмбөгийн солилцоо наймааны цонхоор 80 сая фунт стерлинг зарцуулахаар болжээ. Чамгүй хэмжээний энэ мөнгийг зөвхөн шинээр шилдэг хөлбөмбөгчдийг багтаа элсүүлэхэд зориулах гэнэ. Энэ жил Английн Премьер лигт дэд байрт шалгарах нь гарцаагүй болсон “Сити” дараа улирлаас УЕФА-гийн томоохон уралдаан тэмцээнд амжилттай оролцохын тулд ийнхүү хүчээ зузаатгах гэнэ. “Сити”-гийн дасгалжуулагч Роберто Манчини “Тоттенхэм”-ээс Гаретт Бэйл, Испанийн “Малага” багаас Иско, “Атлетико Мадрид”-аас Радамель Фалкао, Италийн “Наполи”-гоос Эдинсон Каванийг авах сонирхолтой аж. Харин Радамель Фалкаог “Челси”, Гаретт Бэйлийг Испанийн эзэн хааны “Реал” авах талаар яригдаж байгаа юм.

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж