Оросын ерөнхийлөгч Владимир Путин лхагва гаригт телевизийн шууд нэвтрүүлэгт оролцож, түүнд тавьсан “тааламжгүй” асуудлуудад таван цагийн турш хариулав. Энэ үеэр ОХУ-ын төрийн тэргүүн орон нутгийн албан тушаалтнууд, сөрөг хүчин, бүр эсвэл гадаад орнуудад буруугаа тохох чадвартайг бүрэн харууллаа.
Оросын иргэд газар сайгүй тархсан авлигын гунигт мэдээллийн талаар гомдол мэдүүлэхэд, Путин “улс орон бүрт, энд тэндгүй авлига байдаг” гэх “боломж” ашиглав. Тэрбээр ОХУ-ын эдийн засгийн өсөлт удааширч буй нь Евро бүсэд нүүрлэсэн эдийн засгийн гүн хямралтай зарим талаар холбоотой хэмээжээ.
АНУ-тай харилцаа муудсан талаар ч тэрбээр “Оростой сөргөлдөөнийг өдөөсөн тэд өөрсдөө буруутай” гэлээ.
Барууны эсрэг үг ярианы төвшинг буулгах, мөн сөрөг хүчинд үзүүлэх улсын оролцоог бууруулах, сөрөг хүчний лидерүүдийг шүүхдээ шударга байх зэрэг нь Орост хөрөнгө оруулагчдыг татах юм биш биз гэсэн асуултыг Wall Street Journal сонины төлөөлөгч тавихад тэр Хятадын жишээг татаж, хэдийгээр тэднийг хүний эрх зөрчдөг гэж шүүмжилдэг ч гэсэн хөрөнгө оруулагчдыг татсаар байгааг ярив.
Авлигад идэгдсэн орон нутгийн албан тушаалтнууд ба цалингийн бага төвшний талаарх хоёр асуудлын хооронд “эзэнт улсын түрэмгий зан”, “энд тэндгүй замбраагүй байдал” зэргээр Путин АНУ-ыг шүүмжлэхдээ Ливи болон бусад газруудыг жишээ болгон хариултаа баталгаажуулав. Хойд Африк, Ойрхи Дорнодод тогтворгүй байдал үүсгэсэн барууны орнуудын нэвтрэн довтолсныг Кремль буруутгаж байна.
Хүний эрхийг зөрчсөн орос албан тушаалтнуудад хориг тавьсан Магнитскийн гэх хуулийг тэр шүүмжлэв. Путины хэлснээр, бусад орнуудын хууль дүрэм автоматаар орост хэрэглэгдэхгүй гэнэ. Тэрээр сексийн цөөнхийг эрхийн талаар ярихдаа түүнийг бага насны хүүхдийг садар самуунд уруу татахын эсрэг довтолгоондоо ашиглалаа.
“Манай түншүүдэд өөрийн онцлогтой стандарт байдаг. Тухайлбал, Голландад бага насныхныг садар самуунд уруу татахыг алдууршуулах талаар ажиллаж байгаа байгууллагуудыг шүүх нь зөвшөөрсөн. Бид тэгэх ёстой юм уу?” гэж Путин хэлэв.
Энэ бүгдийн зэрэгцээ харилцаа муудсанаас Баруунтай хийж байгаа Оросын худалдаа хэлмэгдээгүйг тэр тэмдэглэв.
Эд хөрөнгө завшсан гэх ял тулгаж буй сөрөг хүчний лидерүүдийн нэг Алексей Навальныйн тухай тэр ярихдаа авлигын эсрэг тэмцэгч блогчийн нэрийг хэлэхээс зайлж байлаа. Шүүх шударга байх ёстой гэж тэр хэлээд “авлигатай тэмцэж буй хүмүүс өөрсдөө болор мэт цэвэр байх ёстой” гэж нэмэрлэв.
Улсын телевизээр шууд дамжуулдаг Путины жил тутмын марафон нь Оросын популизм, үндсэрхэг үзлийн элементтэй улс төрийн жүжигтэй ямар нэгэн талаараа улам адилхан болж байна. Энэ жилийн хувьд, Приморскийн хүндхэн амьдралтай гэр бүлийн мөн Липецк хотын нисэхийн генерал, “Эхо Москвы” гэдэг либерал радио станцын нэртэй сэтгүүлч нарын асуултад Путин хариулт өглөө.
Тэрээр Сангийн сайд байсан Алексей Кудрины гэнэтийн орж ирсэн асуултад хариулт өгөв. Гэхдээ дараа нь түүнийг “сачок” (загас, жараахай, хорхой шавч барих хэрэгслийг энэ үгээр нэрлэдэг. Гэхдээ энд хүүдий, уут, тулам гэсэн утгаар хэрэглэсэн болов уу) гэж олны өмнө нэрлэхийн тулд хариу хэлсэн байж магадгүй.