
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хуралд оролцох зочид төлөөлөгчид өнөөдөр манай улсад айлчилж байна. Дөрөвдүгээр сарын 26-30-д үргэлжлэх бага хурлын арга хэмжээтэй холбогдуулан хотын аюулгүй байдлыг хангахаар цагдаагийн байгууллагынхан өндөржүүлсэн, бэлэн байдалд ажиллаж буй билээ. Мөн энэ хүрээнд нийслэлийн төвийн гудамж, талбайгаар морьтой цагдаа нар эргүүлд гарч, нийгмийн хэв журмыг сахин ажиллаж эхэлжээ.
Д.ЖАРГАЛ