
Цаашид бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэг нэмэгдэж болзошгүй байх тул дараах сэрэмжлүүлэг, зөвлөмжийг цагдаагийн байгууллагаас хүргэж байна. Үүнд:
- Хэнд, ямар зориулалтаар мөнгө шилжүүлж байгаа талаар банкны ажилтанд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, зөвлөгөө авах;
- Интернетээр танилцсан үл таних хүнд Вестерн Юнион гүйлгээг ашиглан худалдаа хийхдээ бараа бүтээгдэхүүний төлбөрөө урьдчилан шилжүүлэхгүй байх;
- Үл таних гадаад, дотоодын иргэнд Вестерн Юнион гүйлгээг ашиглан шилжүүлсэн гүйлгээний баримт, мөнгө хүлээн авах нууц асуулт, хариултаа мэдээлэхгүй, өгөхгүй байх;
- Хуурамч веб сайт руу мөнгө хүлээн авах нууц асуулт, хариулт зэрэг холбогдох мэдээлэлүүдээ оруулж шалгахгүй байхыг зөвлөж, сэрэмжлүүлж байна.
Д.ЖАРГАЛ