Шувууны
томуугийн шинэ тархалт, мөн түүнтэй ижил төстэй шинж тэмдэгтэй
амьсгалын замын халдварт өвчинтэй тэмцэхэд уг мөнгийг ашиглах гэнэ.
Хятадын
нийгмийн халамжийг хариуцсан өөр нэг яам өнгөрсөн лхагва гаригт H7N9
вирусаар өвчлөн эмчилгээндээ их хэмжээний эм тариа зарцуулж буй хүмүүст
хохирлыг нь нөхөх үүргийг даатгалын байгууллагуудад өгчээ.
Шувууны
томууны A(H7N9) вирусийн шинэ өсвөрөөр өвчилсөн тухай анхны мэдээ нь
гаравдугаар сарын сүүлчээр гарч ирсэн байв. Түүнээс хоёр долоо хоногийн
дараа өвчлөгдөгсдийн тоо 82, дөрөвдүгээр сарын 24 гэхэд 109 хүн болсон
байв. Тэднээс 22 хүн уг томуугаар нас баржээ. Дэлхийн эрүүл мэндийн
байгууллагын мэдээлснээр Хятад улс өөрөө бие даан вирусийн тархалттай
тэмцэх чадвартай гэнэ.