H7N9-тэй тэмцэхэд 50 сая ам.доллар зарцуулна

Хуучирсан мэдээ: 2013.04.26-нд нийтлэгдсэн

H7N9-тэй тэмцэхэд 50 сая ам.доллар зарцуулна

Хятадын Сангийн яамнаас шувууны томууны H7N9 вирустай тэмцэхэд 303 сая юань гаргалаа. Энэ тухай Xinhua агентлаг мэдээлжээ.

Шувууны томуугийн шинэ тархалт, мөн түүнтэй ижил төстэй шинж тэмдэгтэй амьсгалын замын халдварт өвчинтэй тэмцэхэд уг мөнгийг ашиглах гэнэ.

Хятадын нийгмийн халамжийг хариуцсан өөр нэг яам өнгөрсөн лхагва гаригт  H7N9 вирусаар өвчлөн эмчилгээндээ их хэмжээний эм тариа зарцуулж буй хүмүүст хохирлыг нь нөхөх үүргийг даатгалын байгууллагуудад өгчээ.

Шувууны томууны A(H7N9)  вирусийн шинэ өсвөрөөр өвчилсөн тухай анхны мэдээ нь гаравдугаар сарын сүүлчээр гарч ирсэн байв. Түүнээс хоёр долоо хоногийн дараа өвчлөгдөгсдийн тоо 82, дөрөвдүгээр сарын 24 гэхэд 109 хүн болсон байв. Тэднээс 22 хүн уг томуугаар нас баржээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр Хятад улс өөрөө бие даан вирусийн тархалттай тэмцэх чадвартай  гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж