Загалмайлсан эх Лэди Гага

Хуучирсан мэдээ: 2013.04.26-нд нийтлэгдсэн

Загалмайлсан эх Лэди Гага

Дуучин Элтон Жон болон түүний нөхөр Дэвид Фарниш нар бага хүүгийнхээ загалмайлсан эхээр Лэди Гагаг дахин сонгожээ. Ижил хүйстэн хосууд өмнө нь Захари нэртэй том хүүгийнхээ загалмайлсан эхээр мөн Гагаг сонгож байсан гэнэ. Элтон Жон энэ тухай ярихдаа “Гага бол хамгийн төгс, шилдэг уран бүтээлч. Бид түүнийг сайн мэднэ. Хүүхдүүдийг маань ч дуу хөгжимд дурлахад тэр их нөлөөлнө гэдэгт бид итгэлтэй байгаа” хэмээн ярьжээ.

Гэхдээ  Лэди Гага загалмайлсан эх болж байгаа анхны поп од биш юм. Учир нь Элтон Жон өөрөө ч мөн алдартай оддын загалмайлсан эцэг гэнэ. Тухайлбал, тэрээр нэрт хөлбөмбөгч Дэвид Бэкхэмийн хүүхдүүдийн загалмайлсан эцэг аж.

Элтон Жон, Дэвид нар  тээгч эхэд үр шилжүүлэн суулгах аргаар хоёр хүүтэй болж том хүүгээ Захари, харин төрөөд гуравхан сар болж байгаа бага хүүдээ Элия хэмээх нэр өгсөн билээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж