Парис Хилтон дотуур хувцастай зургаа олонд харуулжээ

Хуучирсан мэдээ: 2013.04.26-нд нийтлэгдсэн

Парис Хилтон дотуур хувцастай зургаа олонд харуулжээ

Америкийн шоу ертөнцийн алдартай оддын нэг, дуулиан шуугианы эзэн Парис Хилтонд дотуур хувцастай зургаа олонд гайхуулах тийм ч санаа зовоосон асуудлын нэг биш бололтой. Саяхан тэрээр  хар өнгийн дотуур хувцастай,  алдарт Мерлин Монрогийн зогсолтоор зогссон, 1950 оныг санагдуулам гэрэл зургаа Твитертээ тавьжээ. Парис  мөрөө ил  гаргаж, үсээ янзлаагүй энгийн атлаа ихэмсэг төрхөө фэнүүддээ  таалагдана гэдэгт зуун хувь итгэсэн бололтой.

Олон арван жиргээчийн санал бодлыг дагуулсан уг гэрэл зургаа твитертээ тавьсны дараа тэрээр ямар нэгэн тодорхой тайлбар хийгээгүй ч “би хүн бүрт таалагдах албагүй шүү дээ” хэмээн бичсэн гэнэ.

Дэлхийн хамгийн тансаг, дээд зэрэглэлийн гэдгээрээ алдартай “Хилтон” зочид буудлын өв залгамжлагч тэрээр аль хэдийн загварын ертөнцөд хөл тавьсан нэгэн. Тэгвэл өчигдөрхөн тэрээр “Хилтон” зочид буудалд өөрийн нэрийн брэндийн аксисуарын шоугаа хийжээ. Шоуг эхлэхээс дуусан дуустал 32 настай Паристай   арван насаар дүү найз залуу Ривер нь  хамт байсан гэнэ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж