“Утгын чимэг-2013” наадам өчигдөр болж, шилдгүүдээ тодруулсан. Энэ наадамд олон сайхан өгүүлэхүйн урлагийн жүжигчид зохиолчдын бүтээлийг уншсан. Тэр дундаас МЗЭ-ийн шагналт зохиолч П.Батхуягийн “Гинж”, зохиолч Н.Бадамжавын “Бялзуухайн нислэг” өгүүллэгүүдийг уншсан Б.Ганчулуун үзэгчдээс нилээд өндөр үнэлгээ авна лээ. Б.Ганчулуу нь Гавьяат жүжигчин, өгүүлэхүйн урлагийн нэрт мастер Гомбын Равдангийн хүү ажээ. Хэдийгээр энэ жил шагналт байранд орж чадаагүй ч ирээдүйд аавынхаа орыг залгах мундаг жүжигчин болно гэдгээ харуулсан. Ийнхүү аав, хүү хоёр “Утгын чимэг”-ийн тайзнаас зохиолыг урнаар амилуулан үзэгч, сонсогчдод хүргэсэн юм.
Т.ДАРХАН