
Супер лигийн тэмцээнд “Эрдэнэдрийлинг Ригс” 12 хожил зургаан хожигдол гэсэн амжилттайгаар плэй-оффт нэгдүгээр байраар шалгарсан. Ингэснээр “Ригс” плэй-оффын эхний шатанд “SBL Хүлэгүүд” багтай учраа таарсан. Эдгээр багууд тойргийн гурван тоглолтод “Эрдэнэдрийлинг Ригс” хоёр удаа хожжээ.
Харин плэй-оффын хоёрдугаар байраар “Энержи Ресурс Харцага”, гуравдугаар байраар “Танан Гарьд” баг шалгарч, хоорондоо тоглохоор болсон. “Харцага”-ууд тойргийн гурван тоглолтод “Гарьд”-ыг гурван удаа буулган авсан юм.
Б.БИЛЭГ