Ц.Мөнхзул “Дэлхийн цом”-оос хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.30-нд нийтлэгдсэн

Ц.Мөнхзул “Дэлхийн цом”-оос хүрэл медаль хүртлээ

Ц.Мөнхзул “Дэлхийн цом”-оос хүрэл медаль хүртлээ
АНУ-ын Форт Беннинг хотноо болж буй буудлагын спортын “Дэлхийн цом”-ын тэмцээн өндөрлөх шатандаа ороод байна. Энэ сарын 22-нд эхэлсэн тус тэмцээнд дэлхийн 53 улсын 400 орчим мэргэн буучид өрсөлдөж байгаагаас манай улсаас Олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Т.Баярмаа нарын  гурван тамирчин 10 метрийн хийн гар буу болон 25 метрийн спорт гар бууны төрөлд өрсөлдсөн юм.
Өчигдөр тэмцээний эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны төрөлд манай гурван тамирчин цэц мэргэнээ сорьсноос Ц.Мөнхзул хүрэл медалийн эзэн болжээ. Урьдчилсан буудлагад манай тамирчин 583 оноо цуглуулснаар шигшээ наймд багтсан бөгөөд О.Гүндэгмаа мөн ижил оноотой шигшээ буудлагад шалгарсан байна. Харин финалын буудлагад Ц.Мөнхзул 206,2 оноо цуглуулснаар нийт 789,2 оноотой болж, хүрэл медалийн болзол хангажээ. Энэ төрөлд Болгарын Мария Гроздева алтан медаль, ОХУ-ын Кира Климова мөнгөн медаль тус тус хүртсэн юм. Харин Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа шийдвэрлэх буудлагад 204,4 оноо авч, нийт 787,4 оноогоор долдугаар байрт бичигдсэн байна. Мөн энэ төрөлд цэц сорьсон Т.Баярмаагийн тухайд урьдчилсан буудлагад 558 оноо авч, 50 тамирчнаас 42-р байрт жагсчээ. Мөн энэ ангилалд Герман улсын нэр дээр оролцож буй Д.Мөнхбаяр есдүгээр байрт бичигдсэн юм.
Дашрамд сануулахад, өнгөрөгч даваа гаригт болсон эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны төрөлд О.Гүндэгмаа шагналт тавдугаар байрт шалгарсан бол Ц.Мөнхзул 25, Т.Баярмаа 42-р байрт бичигдсэн билээ.
С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж