Бейонсигийн гэр бүл олны нүд хужирлав

Хуучирсан мэдээ: 2013.04.26-нд нийтлэгдсэн

Бейонсигийн гэр бүл олны нүд хужирлав

Поп од Бейонси, рэппэр Jay-Z нар төрөөд 15 сар болж буй Блю Айви охиныхоо хамт энэ өдрүүдэд Францын нийслэл Парис хотноо нэрт дуучны тоглолтыг тохиолдуулан очоод байгаа гэнэ. Өчигдөр Парисын дээд зэрэглэлийн “Septime” зоогийн газар хооллосон тэдний гэр бүлээрээ хамт байгаа дүр зураг нь олны анхаарлыг ихэд татсан ч алдартай аав, ээжийн нүд охиноосоо алхам ч холдоогүй тухай шар хэвлэлүүд онцолжээ.

 “The Mrs. Carter Show” тоглолтоо энэ сарын 15-нд эхэлсэн Бейонси аян замд гэр бүлээ дагуулан явахаар шийдсэн бололтой. Түүний Европоор хийх аялан тоглолт ирэх есдүгээр сарын 13 хүртэл үргэлжлэх юм байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж