Хайр дурлалын бодит үнэн юу вэ?

Хуучирсан мэдээ: 2010.05.30-нд нийтлэгдсэн

Хайр дурлалын бодит үнэн юу вэ?

Эрчүүдийг ойлгох гэж  хичээхийн оронд өөрийгөө эхлээд ойлго гэдэг үг байдаг. Та түүний утасдахгүй байгаад гайхах хэрэггүй. Шалтгааныг нь олохын тулд та хайр дурлалын талаар багагүй зүйл мэддэг байх ёстой. Бид таны олон асуултын хариулт болох хайр дурлалын бодит үнэнийг дэлгэж байна.

Хэрэв тэр тань руу долоо хоногт нэг ч удаа утсаар ярьдаггүй бол өөрийг чинь огт сонирхдоггүйн шинж  
Өөрийн хайж байсан хүнээ оллоо гэж бодох үед тэр ор сураггүй алга болно. “Тэр яагаад утсаар  ярихгүй байгаа юм бол?” гэсэн бодол толгойноос салахгүй. Түүнээс ямар ч сураг чимээгүй тарчлаант долоо хоногийн турш та “Магадгүй миний утасны дугаарыг гээсэн байх” эсвэл “ Тэр их завгүй байгаа байх” гэж зөвтгөсөөр байх болно. Гэвч түүнийг өөрийг чинь санаад эргэж ирнэ гэж найдан элдвийг санаанаасаа зохиож бодох хэрэггүй. Эрчүүд таны бодож  төсөөлж байгаагаас өөр зүйлийг хийж яваа. Хэдийгээр түүнд ямар нэгэн золгүй явдал тохиолдсон эсвэл их  ажилтай, завгүй байсан ч гэсэн таван минут утсаар ярих цаг хэнд ч байдаг.  Үнэн зүйл гэвэл тэр өөрт чинь жинхэнээсээ хандахгүй байгаа хэрэг. Хэрэв тэр өөрийг чинь хэн нэгэнд алдахийг хүсээгүй бол хоёр гурав хоногоос илүү утсаар ярихгүй байж тэсэхгүй байсан. Энэ бол Дарвины болзооны онол юм шүү. Хэрэв тэр зайгаа барьж байгаа бол эртхэн түүнээс холбоогоо таслах нь зүйтэй. 

Гурав дах болзооноос эхлээд магадгүй тэр өөрт чинь таалагдахаа болино. Эхний удаад магадгүй тэр гайхалтай санагдаж болох ч түүний өчүүхэн жижиг сул талууд танд таалагдахаа болино. Түүнийг шинжиж байгаа чинь түүнийг боломжтой хүний тоонд оруулж байгаагийн тэмдэг. Гэвч бид машин худалдаж авахдаа дугуйг нь өшиглөж үздэг шүү дээ. Айдас бол өөрийгөө хамгаалах зөн совингоос үүдэлтэй. Хэрэв түүний сул талууд таны хувьд том асуудал бол бусад сайн зан чанаруудад нь найдах хэрэггүй.

Найз нарт  чинь таалагдаж байгаа нь үнэн хэрэгтээ худлаа байдаг.
Таныг хайртынхаа талаар эцэс төгсгөлгүй ярьж, түүнийг ямар гайхалтай эр хүн гэдгийг таниулах гэж хичээх үед найз нар чинь толгой дохин инээмсэглэх боловч энэ бүхэн долоо хоног л үргэлжилнэ. Гэхдээ энэ нь тэдний буруу биш.

Бүх зүйлээ тэдэнд ярих  нь хэдий сайн мэдээ байсан ч энэ нь тэдэнд ядаргаатай санагддаг. Тэд найз залуутай болохыг хүсдэг, бүтэлгүй дурлалтай учирсан байлаа ч энэ нь тэдний л асуудал. Үүнийг яаж шийдэх нь тэдний л асуудал байх болно. Харин романтик хайр дурлалынхаа тухай гэрлэсэн эгч, найздаа ярьж болно. Учир нь тэд өөрийг чинь илүү ойлгох болно.

Ямар ч эр хүн найзууд болохыг хүсдэггүй.
Сайн найз хайртай хүн хоёрын хооронд том ялгаа бий. Ямар ч эр хүн таны ажил дээр болдог өдөр тутмын зүйлс болон өрсөлдөгч бүсгүйн чинь тухай яриаг сонсохыг хүсэхгүй.
"Эрчүүд  ийм эцэс төгсгөлгүй  тайлан мэт ярианаас залхдаг”  гэж “  Нөхөр чинь юу бодож байгаа бол” номын зохиолч Майкл Гуриан ярьж байна. Харин эмэгтэйчүүд ийм нөхцөлд хэзээ ч залхдаггүй аж. Тиймээс найз бүсгүйчүүдийнхээ тухай ярихад чинь тэр байж сууж ядсан царай гаргавал уурлах хэрэггүй. Чалчаа байх нь таны нууцлаг байдлыг алга болгож сексийн эрч хүчийг бууруулж мэднэ. Сайн найз байна гэдэг бол таны тухай бүгдийг мэддэг хүн гэсэн үг. Ямар ч хосуудад уналтын үе гэж байдаг. Энэ үед тэр таны хайж байгаа тэр хүн биш юм шиг санагдаж эхэлнэ. Магадгүй та түүнийг урьд нь гэрлэж байсан, эсвэл дунд сургуульд огт явж байгаагүй  гэдгийг олж мэдвэл яах вэ?  Гэвч асуудал ямар ч ноцтой байсан тэр таны хувьд сайн залуу хэвээр байх ёстой. Та өөрөөсөө таны хайрлаж дурласан эр хүн хэвээрээ эсэхийг асуу.

Та олон удаа хаяж, хаягдах ч нэг л эр хүнтэй гэрлэнэ
Та дэлхийг тойрон аялсан, монгол хоолонд дуртай эртэй танилцаж болох ч танд нэг л асуудал байх болно. Тэр таны найз залуу биш.
Та онцгой хүн байж болох ч энэ нь гэрлэх шалтгаан биш. Эмэгтэйчүүд ихэнхдээ хэрэв хэн нэгэн залуу таалагдсан бол эхэлж царай өгч болохгүй гэсэн зарчим баримталдаг. Харж, сонирхох чинь төрөлх зөн совин шүү дээ. Харин өөрийн мэдрэмжээ үгүйсгэх нь бүдүүлэг хэрэг. Хэрэв танд хэн нэгэн таалагдсан бол үүнийгээ илэрхийлэх нь зөв. Энэ нь таныг зөвхөн хэр уран сэтгэмжтэйг л харуулна.

Энэ ертөнц дээр зөвхөн ганцхан эр хүн байдаг гэж бодох  хэрэггүй.
Яахаа мэдэхгүй нөхцөл байдалд орсон үед өөрийг чинь хайрлах эр хүн ганцхан л бий гэж бодох нь амар байдаг. Болзож буй хүн чинь өндөр, баян, тамирчин, дээд боловсролтой биш бол та өөртөө тохирох хүн биш гэж  өөрийгөө тайвшруулж байж мэднэ. Эсвэл тэр таныг салсан эхнэртэйгээ огт харьцуулдагүй бол та өөртөө яг тохирох хүн гэж бодож байгаа байх. Гэвч үргэлж харьцуулалт хийх нь таныг өндөр шалгууртай болгоно. Таны энэхүү шаардлагад нийцээгүй эрчүүдийг та автоматаар жагсаалаас хасдаг. Гэвч түүний зарим нэг үнэлүүштэй чанар таныг эргэлзэхэд хүргэнэ. Хувь заяаны хосууд өндөгнөөс гарч ирдэггүй. Бас тэд гэнэт гарч ирэхгүй. Та тийм хосыг бий болгоно. Гэвч таныг төгс хүн хайж байх зуур тэр дэргэд чинь байж мэднэ. Тэр төгс хүн биш ч танд тохирох тэр хүн мөн.

Сексээс үргэлж ханамж авч чадахгүй
Эхэндээ сексийн дур хүсэлд жолоо гэж байхгүй мэт байх боловч аяндаа буурдаг. Гэвч хосууд бие биенээ буруутгалгүй нэг нэгэндээ хүсч байгаа зүйлийг нь өгч чадвал анхных шигээ байж чадна. Та хоёр нэг нэгнээ хэнээс ч илүү сайн мэдэх учираас  илүү хялбар байх болно. Сексийн талаарх өөрийнхөө болон түүний бодлыг өөрчлөх хэрэгтэй. Хэзээ ч амсч байгаагүй таашаал авахын тулд  өөрийнхөө секс мөрөөдлийг хэрэгжүүл.

Бэлтгэсэн Н. Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж