Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII Бага хурал зохион байгуулагдахтай холбогдуулан 140 гаруй орны мянгаад төлөөлөгч Монголд хүрэлцэн ирж буй. Олон улсын хэмжээний арга хэмжээтэй зэрэгцэн МАХН-ын зүгээс жагсаал цуглаан зохион байгуулах нь гэх мэдээлэл гарсан бөгөөд үүнийг тус намын удирдлагууд ч үгүйсгээгүй юм. Яг одоогоор тус намын гишүүд намынхаа байранд цуглаад байгаа аж. Гэхдээ хэвлэлийн төлөөлөгчийнх нь хэлснээр жагсах эсэхээ шийдээгүй байгаа бололтой. Энэ талаар өчигдөр Гадаад харилцааны яамны сайд Л.Болд “АОХН-ын сайд нарыг ирэх үеэр жагсаал хийж болно. Гэхдээ тайван замаар, бусдын аюулгүй байдал эрх чөлөөнд халдахгүй байхыг хүсэж байна” гэх тайлбарыг хийсэн билээ.
Б.МАНД