Ахмадын ДАШТ-ээс долоон медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.30-нд нийтлэгдсэн

Ахмадын ДАШТ-ээс долоон медаль хүртлээ

Ахмадын ДАШТ-ээс долоон медаль хүртлээ
Унгарын нийслэл Будапешт хотноо тавдугаар сарын 27-30-ны өдрүүдэд болсон жүдо бөхийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу Мастеруудын ДАШТ-д манай тамирчид амжилттай оролцлоо. Монголын шилдэг жүдочид, ахмад тамирчдаас бүрдсэн баг тамирчид гурван алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар 48 орны 800 гаруй жүдочоос долдугаар байр эзэлжээ. Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, Д.Цэрэнханд нарын тэргүүтэй 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг энэхүү тэмцээнд оролцсон юм.
Медалийн эзэд:

F-1 ангилал. Эм: 57 кг. Х.Эрдэнэт-Од /алт/
F-1 ангилал. Эм:+78 кг. Д.Цэрэнханд /алт/
М-8 ангилал. Эр: +100 кг. Ч.Өвгөнхүү /алт/
M-4  ангилал. Эр: 73 кг.Д.Баттулга /мөнгө/
М-5 ангилал. Эр: 90 кг. Г.Жамсран /хүрэл/
M-1 ангилал. Эр: 66 кг. Ж.Баяртулга /хүрэл/
M-2  ангилал. Эр: 81 кг. Э.Ууганбаяр /хүрэл/

Б.ЭНХ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж