
Тэдний залилангийн улмаас 30 сая ам.долларын хохирол учирсан гэнэ. Старрын баривчлагдсан нь олны анхаарал татахаар зүйл биш ч түүнд Холливудын одууд залилуулсан учир дэлхийн хэвлэлийн анхааралд оржээ.
Старр гэх 66 настай санхүүгийн “гуру” Холливудын оршин суугчдын дунд нэртэй гэнэ. Тэрээр жүжигчид Уэсли Снайпс, Голди Хоун, Ума Турман, Сильвестр Сталлоне, нартай хамтран ажиллаж, талийгаач жүжигчин Жоан Стэнтон, найруулагч Мартин Скорсезе, Төрийн нарийн бичгийн дарга асан Генри Киссенжер нарын зөвлөх байжээ. Нэртэй гэрэл зурагчин Энни Лейбовиц ч түүний үйлчлүүлэгч гэнэ.

Уэсли Снайпс
Голди Хоун
Ума Турман
Сильвестр Сталлоне охины хамт
Мартин Скорсезе
Генри Киссенжер
Кеннет Старр
Энни Лейбовиц
Эндрю Стайн (Финкельштейн) бол Нью-Йоркийн нэртэй улстөрч ба саятан Жерри Финкельштейны хүү юм. Стайн эрх баригч нарт буруу тоо гарган өгч Старрыг хайцаалан тусласан гэж сэжиглэгдлээ. Харин түүнийг 250 мянган долларын барьцаатайгаар сулласан байна.
Манхэттен дүүргийн прокурор Приит Бхарарагийн яриагаар Starr & Co. LLC компанийг мөрдсөн энэ хэрэг эхэн шатандаа байгаа ажээ. Компанийн байранд нэгжлэг хийж Старрын 23 дансыг хаагаад байгаа мөн түүний компанийг битүүмжилжээ. Хөрөнгө оруулагч нараасаа авсан мөнгөөр тэр тансаг байр байшин, эдлэл худалдан авч өөртөө зарсан байна. Хэвлэлээр энэ хэрэг “еврейн пирамид” гэж нэрлэгдээд эхэлжээ.