
Тайландын эрх баригчид Бангкок ба 23 мужид 10 хоногийн өмнө тогтоосон онцгой байдлыг цуцлав.
“Улаан цамцтанууд” гэх экс ерөнхий сайд Чинаватын талынхан Апхисита Ветчачивагийн Засгийн газрыг огцруулахаар эсэргүүцлийн олон хоногийн ажиллагааг явуулсан юм. Дөрөвдүгээр сард тэд парламент ба сонгуулийн комиссийн байрыг эзлэх гэсний улмаас мөргөлдөөн гарч 80 хүн амиа алдсан байв.
Тавдугаар сард эрх баригчид армийн хүчээр сөрөг хүчний жагсаалыг даран тэдний лидерүүд нь бууж өгсөн байлаа. Сөрөг хүчний лагерийг дайран эзлэх үеэр таван хүн амь алдаж, 50 хүн шархадсан юм. Ингээд дараа нь хотод галдагч нар гарч ирсний улмаас эрх баригчид онц байдал зарласан билээ.