Аллагын зохион байгуулагчийг сайд нэрлэв

Хуучирсан мэдээ: 2010.05.30-нд нийтлэгдсэн

Аллагын зохион байгуулагчийг сайд нэрлэв

"Аль-Каида"-гийн дайчин. Фото ©AFP

Москвагийн метронд хийгдсэн аллагын зохион байгуулагч нь “Аль-Каида” сүлжээ гэж Иракийн Батлан хамгаалахын сайд Абдель Кадер аль-Обейди мэдэгджээ. Russia Today сувгийн араб хэл дээрх  "Русия аль-Яум" телевизид ярилцлага өгөхдөө тэрээр уг аллагын сүлжээ олон оронд түүний тоонд Дагестанд байгаа гэж хэлжээ.
Абдель Кадер аль-Обейди тэмдэглэхдээ энэ алан хядагч байгууллага гаднаас тусламж авдаг, түүнтэй тэмцэхэд цаг хугацаа хэрэгтэй гэлээ. Иракийн байдлыг тэр хэлэхдээ аллагын тоо 7-10 хүртэл хорогдоход иракчуудын аюулгүй байдлыг харьцангуй тайван гэж хэлж болно гэлээ. Гэхдээ аль зэрэг хугацаанд тийм тоонд аллага хүрэхийн тэр хэлсэнгүй.
Москвагийн метроны аллагын хариуцлагыг Чеченийн салан тусгаарлагчдын лидер Доку Умаров өөртөө авсан юм. Энэ сарын дундуур Оросын хүчнийхэн уг аллагын зохион байгуулагч тодорхой болсон гэхдээ нэрийг нь зарлаагүй билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж