“Робокон 2013” тэмцээний шилдгүүд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2013.04.25-нд нийтлэгдсэн

“Робокон 2013” тэмцээний шилдгүүд тодорлоо

“Ногоон дэлхийгээ аварцгаая” уриатай “Үндэсний Роботын тэмцээн”-ийг
МҮОНТ, Байгаль орчин ногоон хөгжлийн яамтай хамтран зохион байгуулж
байна. Үндэсний роботын тэмцээнд оролцогч багууд эх дэлхий болон саран дээр
ургамалын үр суулгах даалгаварыг гүйцэтгэх гар болон автомат
удирдлагатай хоёр робот бүтээж, 16 баг цомын төлөө өрсөлдлөө.

Өнөөдөр 11.00 цагаас Монгол бөхийн өргөөнд эхэлсэн “Робокон 2013”
тэмцээний дүн гарахад аваргаар ШУТИС-ийн КТМС-ийн "Соронзон хүү" баг тэргүүлсэн бол МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн "Unitel-1" баг дэд аваргаар шалгарлаа. Тэмцээний гуравдугаар байрын төлөө ШУТИС-ийн МИС, ХМТС-иуд шалгарахад МИС ялалт байгуулсан байна. "Соронзон хүү"

Тэмцээний шилдгүүдийг танилцуулж байна

– Шилдэг автомат удирдлагатай роботтой багаар ШУТИС-ийн харьяа КТМС-ийн “Соронзон хүү”

– Шилдэг гар удирдлагатай роботтой багаар МУИС-ийн харьяа Мэдээллийн Технологийн Сургуулийн “Unitel-1”

– Шилдэг дизайнтай багаар ШУТИС-ийн харьяа МИС-ийн “Танан-1”

– Шилдэг техникийн шийдэлтэй багаар ШУТИС-ийн харьяа Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн “Telecom Mongolia”

– Шилдэг хөгжөөн дэмжигчтэй багаар Батлан Хамгаалахын Их сургуулийн “Wall-E” тус тус шилдгүүдийг шалгаруулжээ.

Тэмцээнд тэргүүлсэн "Соронзон хүү" баг  өнгөрсөн жил тус тэмцээнд түрүүлж байсан бөгөөд ирэх намар Вьетнам
улсад болох Олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхийг авч байна.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж