Багачууд гимнастикаар өрсөлдлөө

Хуучирсан мэдээ: 2013.04.25-нд нийтлэгдсэн

Багачууд гимнастикаар өрсөлдлөө

Архангай аймгийн Эрдэнэбулган суманд Цэцэрлэгийн багачуудын дунд уран гимнастикийн тэмцээн өнөөдөр /04.25/ болжээ. Тэмцээнд таван баг /1 багт охид 12, хөвгүүд 12/ оролцсон бөгөөд тэд заавал болон хувийн хөтөлбөрт дасгалаар өрсөлдлөө. Тэмцээний тэргүүн байрыг 4-р цэцэрлэг хүртсэн бол 1-р цэцэрлэг, Ирээдүй цогцолбор багууд удаалсан байна. Тус аймагт анх удаа болсон уран гимнастикийн тэмцээний шилжин явах цомыг 4-р цэцэрлэгийн хамт олон хүртлээ. Энэхүү тэмцээн тус аймагт жил бүр уламжлан болон явагдах байх гэж тэмцээний шүүгч С.Туул бидэнд мэдээлэв.

Спортын гимнастикийн болон аэробик төрлөөр ЕБС-ийн бага, дунд, ахлах ангийн дунд болох тэмцээн ирэх тавдугаар сарын 7-8-ны өдрүүдэд Эрдэнэбулган суманд болохоор болсон бөгөөд тэмцээнд долоон сургуулийн баг оролцохоор мэдүүлгээ өгчээ.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж