Балбын ерөнхий сайд огцрохыг зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2010.05.30-нд нийтлэгдсэн

Балбын ерөнхий сайд огцрохыг зөвшөөрөв

Балбын цагдаа нар парламентын байрны хамгаалалтад. Фото ©AP

Балба улсын ерөнхий сайд Мадхав Кумар Непал (Madhav Kumar Nepal) албан тушаалаасаа огцроход бэлэн гэж мэдэгдсэн тухай Associated Press агентлаг дамжуулав.
Балбын гурван гол намынхан улс төрийн хямрал гаргахгүй гэж хамтран зүтгэхээр тохиролцсоны дараа парламентын хугацааг нь уртасгахын тулд ерөнхий сайд огцрохоор шийдсэн байна. Огцролт хэзээ болох хугацааг тодруулж байгаа ажээ.
Agence France-Presse агентлагийн тодруулгаар залуу бүгд найрамдах улсын Үндсэн хуулийг 2010 оны тавдугаар сарын 28 гэхэд боловсруулахаар тус орны парламент 2008 онд байгуулагдсан юм.  Гэвч энэ хугацаанд Маоист нам, Балбын конгресс нам ба эрх баригч Коммунист нам гурав хамтран ажиллаж чадаагүйгээс шинэ Үндсэн хууль боловсруулагдаж гүйцээгүй байна.  
Эдгээр намууд сая тохиролцож чадсан учир парламентын хугацааг нэг жилээр сунгаад энэ хооронд үндэсний эв нэгдлийн Засгийн газартай ажиллахаар шийджээ. Маоистууд 2008 оны сонгуульд ялаад есөн сар төр барихдаа 240 жилийн түүхтэй вант засаглалыг халжээ. Гэсэн ч ерөнхий сайд Пушпа Камал Дахал (Прачанда) маоист дайчдыг тогтмол армид интеграцлах ажил хангалтгүй гээд огцорсон юм. Тэр цагаас хойш маоистууд ерөнхий сайд Мадхав Кумар Непалыг огцруулан дахин засгаа авахаар тэмцэж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж