В.Баттулга гэрлээр бичсэн ертөнцөө дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2013.04.25-нд нийтлэгдсэн

В.Баттулга гэрлээр бичсэн ертөнцөө дэлгэнэ


Монгол улсад үндэсний сэтгүүл зүйн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан фото сэтгүүлч В.Баттулга өөрийн уран бүтээлийн “Гэрлээр бичсэн Миний ертөнц” гэрэл зургийн үзэсгэлэнгээ маргааш 13.00 цагт Уран зургийн галерейд олон нийтэд дэлгэн үзүүлэх гэж байна.

Та бүхэн В.Баттулгын уран бүтээлтэй Монголын үндэсний телевизийн эфир, өдөр тутмын “Ардын эрх”, “Монголын мэдээ” сонины хуудсаар анх танилцаж байсан биз ээ. Тэрээр ажил амьдралынхаа 27 жилийг монголын хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж, гэрэл зургийн сонин содон, өвөрмөц зохиомж, өнгө төрх, гэрэл сүүдрээр олон нийтийн мэлмийг баясган, өөрийн уран бүтээлч санаагаа хөгжүүлсээр ирсэн уран бүтээлч юм

Энэ удаа тэрээр аж байдал, хүүхэд, хөрөг гэх мэт сэдэвтэй нийт 100 гаруй гэрэл зургаас бүрдсэн үзэсгэлэнгээ толилуулж байна.

Үзэсгэлэнд 1986 онд авсан түүний анхны гэрэл зургаас эхлээд урлаг спортын олны танил хүмүүсийн хөрөг зураг, эгэл жирийн ард түмний ахуй амьдрал, өхөөрдөм хөөрхөн хүүхэд багачуудын хайр татам агшин зэрэг сонирхолтой фото зургууд тавигдах юм байна.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж