Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /дөрөвдүгээр сарын 25/ 4,455 тоот арилжаагаар 27 компанийн нийт 12,728,848 төгрөгийн 26,434 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 13,867.28 нэгж байсан нь өмнөх өдрийн арилжаанаас 79.89 нэгжээр буурсан үзүүлэлт бол нийт 64 хэлцэл хийжээ. Өнөөдрийн арилжаанд оролцсон компаниудаас “Хай би ойл” ХК 2,819,900 төгрөгийн 16,300 ширхэг хувьцаа, “РЕМИКОН” ХК 465,000 төгрөгийн 2,500 ширхэг хувьцаа арилжсан нь хамгийн эрэлттэй хувьцаа байлаа.
У.БОЛОР