“Милл” кино компанийн уран бүтээлчид шинэ бүтээлдээ өнөөгийн нийгэмд хэн хүний сэтгэлийг эмзэглүүлсэн асуудал болоод буй архидалтын талаар хөнджээ. Тэд хэт их газар авсан архидалт чухам юунд хүргэж байгааг залууст сургамж болгон хэлэх үүднээс уг киногоо хийсэн хэмээн онцолсон юм.
Нэгэн компани Хятад улсруу ашигтай гэрээ хийхээр өөрийн хоёр менежерийхээ аль нэгийг явуулахаар болж буйгаар “Шарталт” киноны үйл явдал өрнөнө. Захирал нь хоёр менежерийнхээ та архи сайн даадаг нь яв гэснээр үйл явдал эхлэнэ.Тэр хоёр хэн нь илүү сайн архи даахаа үзэн ууцгаасан болов ч хоёулаа тасарсан байна. Тасраад сэрэхэд цэргийн ангид гурвуулаа болон сэрцгээдэг аж. Тэр хоёр яагаад энд ирсэн өчигдөр яаж ирсэн, ирээд юу хийснээ ч санадаггүй бөгөөд гагцхүү гурав дахь залуу тэр хоёрт юу болсоныг хэлж өгдөг аж. Гурвуулаа дахин архи ууснаар үйл явдал улам ээдрээтэйгээр өрнөх нь ээ.