“Харуул Занги” тэмцээний эхний шат өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2013.04.25-нд нийтлэгдсэн

“Харуул Занги” тэмцээний эхний шат өндөрлөлөө

Цахим аюулгүй байдлын “Харуул Занги” тэмцээн нь нийгэмд мэдээллийн аюулгүй байдлын талаарх үнэн, зөв ойлголт, мэдлэгийг бий болгох, төлөвшүүлэх, шинэ санаа, ур чадвартай авьяастныг илрүүлэх, тэдгээрийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа юм. Уг тэмцээн нь нийт дөрвөн үе шаттай бөгөөд хамгийн их оноо авсан багууд нь дараагийн шатандаа оролцох эрхтэй юм байна.
 
Тэмцээний эхний шат буюу “Эрвэл олдоно” үе өнгөрөгч мягмар гаригт эхэлж, багууд урьдчилан бэлтгэсэн кодыг тайлах, дүн шинжилгээ хийх, мэдээллийг сэргээх зэрэг даалгавруудыг багууд онлайнаар гүйцэтгэн оролцжээ.

Тэмцээний эхний үед нийт 103 баг буюу 206 хүмүүс хамрагдсан байна. Эхний шатанд 50 баг идэвхи, санаачлагатай оролцсоноос 39 баг тодорхой амжилтанд хүрсэн байна. Дашрамд дурдахад, Монгол Улсаас гадна ОХУ, Герман зэрэг улсад ажиллаж, амьдарч буй монголчууд оролцсон нь онцлог байлаа.

Шүүгчид багуудын дүнг нэгтгэж, шалгарсан багуудад мэдээллэх бөгөөд дараагийн шатанд  биеэр хүрэлцэн ирж оролцох боломжгүй багуудыг хасч, удаах багийг дэвшүүлэн дараагийн шатанд оролцуулах журмаар тэмцээн явагдах юм байна.

Иймд оролцсон багууд зохион байгуулагчидтай холбоотой байж шүүгчдийн дүгнэлтэд шуурхай хандахыг зөвлөж байна. Тэмцээний дараагийн үе шат нь нийтэд нээлттэй болох ба үзэж сонирхоход үнэ төлбөргүй юм байна.

А.АМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж