“Ромео Жульетта”-г тоглоход найм хоног үлдлээ

Хуучирсан мэдээ: 2013.04.25-нд нийтлэгдсэн

“Ромео Жульетта”-г тоглоход найм хоног үлдлээ

Урлаггүйгээр энэ хорвоог төсөөлөх арга үгүй юм. Дэлхийн хүн амыг нэгтгэж байдаг ганц зүйл нь урлаг билээ. Тэгвэл Азидаа анх удаа Монголд зохион байгуулах гэж буй “Ромео Жульетта” сонгодог урлагийн  бүтээлд Монголын сор болсон уран бүтээлчид нэгдэж хайр сэтгэл, эв нэгдлийг уриалан дуудаж байгаа нь ард түмэндээ урлагийн шинэ ертөнцөд нэвтрэх гүүр болж байгаагаараа шинэлэг  юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Францын хөгжмийн нэрт төлөөлөгч, хөгжмийн найруулагч Жэрард Прэсгурвичийн хөгжмийн найруулгаар тавигдсан “Ромео Жульетта” сонгодог мюзикл жүжгийг монгол уран бүтээлчид монгол хэлээрээ амилуулах гэж байна. 

“Ромео Жульетта” мюзиклын Ромьеогийн дүрд “А-Cappella хамтлагийн дуучин Ц.Мөнх-Од, Жульеттад “Классик жем” хамтлагийн дуучин Б.Отгончимэг, өрлөг эхэд УГЖ, дуучин Б.Сарантуяа, ноён Капулетэд дуучин Б.Цогтдэлгэр, хатагтай Капульетэд УДЭТ-ын жүжигчин Б.Нармандах нар тус тус тоглож байгаа бөгөөд мюзиклд тоглож буй жүжигчид 50 гаруй дуу дуулах ажээ. Мөн тайз, хөгжим, гэрэлтүүлэг зэргийг Монголын бүх хөгжмийн компаниуд хамтран хийж байгаа аж. Харин Францын тал дуунуудыг монгол  хэл дээр дуулах бэлтгэлийн ажил болон техникийн бүх ажлыг бүрэн хариуцжээ. “Ромео Жульетта” сонгодог мюзикл жүжиг нь дуучид болон жүжигчдийн хамтарсан хамгийн анхны уран бүтээл болж байгаагаар онцлог.

Энэхүү тоглолт нь “UB Palace”-ийн концертын их танхимд ирэх тавдугаар сарын 3-нд улаан хивсний ёслолтойгоор ганцхан удаа зохион байгуулагдах юм. “Ромео Жульетта” мюзикль тоглоход ердөө найм хоног үлдсэн байна. Тоглолтын тасалбар эрэлттэй байгаа учраас та алдарт Уильям Шекспирийн “Ромео Жульетта” зохиолоос сэдэвлэсэн мюзиклийг эх хэлээрээ үзэхийг хүсвэл амжиж тасалбараа захиалаарай.

Сануулахад, та тасалбар авахаар бол 99997902, 326046 утсаар холбогдоорой.

А.БҮЖИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж