Коло Туре Ситигээс явах хүсэлтэй

Хуучирсан мэдээ: 2013.04.25-нд нийтлэгдсэн

Коло Туре Ситигээс явах хүсэлтэй

Ситигийн Этихад цэнгэлдэхэд дөрвөн жилийг үдсэн Кот Девуарын легионер Коло Туре Ситигээс явах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Гэхдээ тэр Ситигээс явсан ч Прьемер лигтээ үлдэх аж. “Би энэ багт дөрвөн жилийг үджээ. Гэхдээ эхний хоёр жил үнэхээр гайхалтай байсныг нуухгүй. Талбай дээр гараад өөрийн хүссэн тоглолтоо үзүүлж, хөгжөөн дэмжигчдийн уухайлсан дууг сонсоно гэдэг гайхалтай байлаа. Харин сүүлийн хоёр жилд ийм мэдрэмж авахыг хүсэх болсон” гэж Коло Туре ярьжээ. 2009 онд 16 сая фунтийн гэрээгээр Арсеналаас Ситизен рүү нэгдэж байсан түүний энэ наймаа тухайн үед Англичуудын анхаарлын төвд байсан билээ. Мөн тэрээр цаашид ямар сонголт хийх гэж байгаа талаараа “Миний эхний бөгөөд эцсийн сонголт бол энэ улс. Англи. Миний гэр бүл, үр хүүхдүүд бүгд энд байна. Хүүхдүүд маань энд сургуульд явдаг. Манай гэр бүлийнхэнд Англи үнэхээр таалагддаг. Тэгээд ч би энд хөлбөмбөг тоглож сурсан, хөлбөмбөгчний карьер ч энэ л улсаас эхэлсэн болохоор би Англиас явахыг хүсэхгүй байна” гэж Коло Туре ярьжээ. Хэрвээ энэ зун түүнийг өөр багт очихгүй бол Ситизенчүүд түүнтэй гэрээ байгуулах нь тун эргэлзээтэй юм.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж