Fitch агентлаг Испанийн зээлийн чансааг бууруулав

Хуучирсан мэдээ: 2010.05.30-нд нийтлэгдсэн

Fitch агентлаг Испанийн зээлийн чансааг бууруулав

Барселоны бирж дээр. Фото ©AP

Олон улсын Fitch агентлаг өнгөрсөн баасан гаригт Испанийн зээлийн чадварын чансааг ААА-гаас АА+ болтол буурууллаа.
Fitch агентлагийн хэвлэлийн мэдээнд эдийн засгийн сэргэлт нь тус орны Засгийн газрын үнэлгээнээс арай удаавтар болох гэнэ. Үүнээс гадна хөдөлмөрийн зах зээлийн уян биш байгаа болон бүсийн хадгаламжийн банкуудын бүтцийн шинэчлэл удаан байгаа зэрэг нь саяхны үл хөдлөх хөрөнгийн хөөрлийн дараа эдийн засгийн засварлалтыг хийх ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.
Өмнөхөн нь Испанийн Засгийн газар 2012 ба 2013 оны эдийн засгийн өсөлтөө 0,2 хувиар нэмэн тус тус 2,5 ба 2,9 хувь болгосон байв. Гэтэл тус орны ажилгүйдлын төвшин 2013 онд 20 хувь болж, төрийн өр нь дотоодын нийт бүтээгдэхүүний 78 хувьд хүрнэ гэж Fitch дүгнэж байна. Чансаа буурсан мэдээний дараа Нью-Йоркийн биржийн индексүүд бага зэргээр доошилжээ.
Дөрөвдүгээр сард Standard & Poor"s агентлаг Испанийн зээлийн чансааг "AA+"-ээс "AA" -д хүртэл буулгасан байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж