
Өдөрлөгийн гол зорилго нь Монгол Улсын засгийн газрын Ажилтай орлоготой монгол хүн хөтөлбөрийн зорилтын хүрээнд БНСУ-д ажиллаж, амьдарч байгаад эх орондоо буцаж ирсэн иргэдийг дотоодын болон Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа Солонгосын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж, байгууллагуудад ажилд зуучлах, мэргэшүүлэх сургалтанд хамруулах, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бусад хөтөлбөрүүдийг танилцуулах үйл ажиллагааг нэг доороос шуурхай, хүртээмжтэй хүргэх “ЭХ ОРОНДОО АЖИЛЛАЖ АМЬДАРЦГААЯ“ өдөрлөг зохион байгуулагдах гэж байна.
Өдөрлөгт Хөдөлмөрийн яамны ХЭБХЗГ, Хөдөлмөрийн яамны ЖДҮХГ, БНСУ-ын хөрөнгө оруулагчид, ажил олгогчид (LG Sigma, BBQ Chicken, Ilson contruction, IMR, Lotte E&C, Samsung C&T, Global Prime )-ын төлөөлөл болон Хөдөлмөрийн төв бирж, Нийслэлийн дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтэсүүд, Дотоодын ажил олгогч байгууллагын төлөөлөл оролцоно. Мөн БНСУ-д ажиллаж байгаад нутаг буцаж ирсэн бизнес эрхлэгчид, БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад нутаг буцаж ирсэн ажил хайгч иргэдийн төлөөлөл багтжээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг 70139022, 77121285, 310949 утаснаас лавлана уу.