Клинт Иствудын эхнэр сэтгэл гутралд оржээ

Хуучирсан мэдээ: 2013.04.25-нд нийтлэгдсэн

Клинт Иствудын эхнэр сэтгэл гутралд оржээ

Холливудын хүндтэй эрхмүүдийн нэг жүжигчин, кино найруулагч Клинт Иствудын эхнэр Дина Иствуд сэтгэл гутралаар өвдөж эмчийн хяналтанд байгаа тухай TMZ мэдээлжээ. Өдгөө 47 настай Динагийн биеийн байдалд сэтгэл санааны байнгын тогтворгүй байдал нөлөөлсөн гэнэ. Гэсэн хэдий ч түүний биеийн байдалтай холбоотой гэр бүлээс нь албан ёсны тайлбар одоогоор хийгээгүй байгаа аж. Өнгөрөгч оноос гэр бүлээрээ реалити шоунд хүч үзэх болсон Иствуд 1996 онд Динатай хуримлажээ.

Хосууд олон жилийн турш ийнхүү хамтдаа амьдрах хугацаандаа Алисон, Морган нэртэй хоёр охинтой болсон байна. “Сайн, муу, хэрцгий гурав”, “Сая долларын бүсгүй” зэрэг киногоор та бидний сайд мэдэх домогт жүжигчин Ийствудийн гэр бүлийнхэн өнгөрөгч оны тавдугаар сараас реалити шоунд хүч үзэх блсон билээ. Реалити шоунаас болж тэрээр шүтэн бишрэгчдийнхээ зүгээс янз бүрийн дарамт шахалт, эсэргүүцэлтэй тулгарсан ч эхнэрийнхээ ятгалгад орж, “E!” телевизтэй гэрээ байгуулсан гэнэ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж