
Catalina Sky Survey төвийн эрдэмтэд дэлхийд ойр сансарын биетүүдийг илрүүлэхээр тэнгэрийг ажиллаж байхдаа 2010 KQ-ыг 2010 оны тавдугаар сарын 16-нд анх илрүүлсэн байна. Түүний нарыг тойрон эргэх хугацаа нь 1,04 жил гэнэ. Хэмжээ болон тойрог замаас нь болоод эхлээд түүнийг сүүлт од гэж үзсэн боловч спектрын шинжилгээгээр тэр нь титан хольцтой дэлхийд хийгдсэн эд байв.
Нарыг тойрон эргэлдэж байгаа Зөвлөлтийн “Протон” зөөгч пуужингийн дөрөв дэх шатлал нь тэр бололтой. Уг пуужин зөөгчөөр 1974 онд “Луна-23” станцыг хөөргөж байжээ.