Испанийн ажилгүйдэл дээд цэгтээ хүрчээ

Хуучирсан мэдээ: 2013.04.25-нд нийтлэгдсэн

Испанийн ажилгүйдэл дээд цэгтээ хүрчээ

2013 оны эхний гурван сарын байдлаар Испанийн ажилгүйдэл 27,2 хувьд хүрч шинэ “дээд амжилт” тогтоолоо. Испанийн статистикийн хорооны мэдээллээс үзвэл яг одоо Испани улсад зургаан сая хүн ажилгүй байна. Энэ нь тус улсын сүүлийн 40 гаруй жилийн түүхэнд байгаагүй муу үзүүлэлт билээ. Испанийн ажилгүйдлийн төвшин таван жилийн өмнөөс эхлэн унаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн жил үүссэн эдийн засгийн хямрал ч таван жилийн өмнөөс эхэлсэн гэж үздэг. Ажилгүйдлийн төвшин ийнхүү дээд цэгтээ хүрсэн нь нийслэл Мадрид хотод хүндээр тусч байгаа аж. Испанийн ерөнхий сайд Мариано Рахой энэ долоо хоногийн сүүлээр ажилгүйдлийг хэрхэн бууруулах, эдийн засгийн хямралыг бууруулахад эдийн засгийн ямар арга хэмжээ авахыг шийдвэрлэх юм. Испани улс европийн хамгийн том дөрвөн эдийн засгийн нэг билээ. Олон улсын валютийн сан өнгөрсөн долоо хоногт 2013 онд Испанийн эдийн засаг 1,3-1,6 хувиар өснө гэж мэдээлж байсан ч ийнхүү ажилгүйдэл огцом өслөө. Испани улс 1976 онд хамгийн их ажилгүйчүүдтэй байжээ. Учир нь урьд жил нь генерал Франко нас барж, шинэ засаглалаар замнаж байсан эхний жил ийнхүү ажилгүйдэл өндөр төвшинд хүрсэн юм.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж