Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзэв

Хуучирсан мэдээ: 2013.04.25-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ дахь МАН-ын бүлгээс тавьсан Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай асуудлыг хэлэлцээд гишүүдийн 66.9 хувийн саналаар “Огцруулах шаардлагагүй” хэмээн үзлээ. Хуралдаанд нийт 69 гишүүн оролцсоноос МАН-ын бүлгийн 23 гишүүн огцруулах ёстой гэсэн кноп дарсан ч олонхийн санал давамгайллаа.

Ерөнхий сайдыг огцруулах эсэхтэй холбоотой асуудлаар санал хураахын өмнө Ерөнхий сайд Н.Алтанхуяг тайлбар хэлсэн юм. Тэрээр Төрийн албан хаагчдын тоо өссөн гэсэн үндэслэлийг цөөнхийн бүлгээс тавьсан, албан ёсны тоогоор орон тоо 384-өөр багассан байна. Огцруулах үндэслэлд мөн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хаасан гэсэн. Засгийн газар хэвлэл мэдээлэл хаах шийдвэр гаргаж байгаагүй, цаашид ч гаргахгүй. Хоёр улсын харилцааны асуудлаар бол хаалттай хурал зохион байгуулна. Харин Тавантолгойн тендерийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хамаатныхаа хүүхдэд өгөөд ялуулчихжээ гэдэг үндэслэл байхгүй. Тэнд тендер болж байгааг би мэдэж байгаа ч юм алга. Тэгэхээр Н.Алтанхуяг гэдэг хүний оролцоо алга гэж ойлгох хэрэгтэй. Нэг зүйлийг онцолж хэлэхэд, Н.Алтанхуягийг гутаан доромжилж болно, түүний ах дүү хамаатан саданг гутаан доромжилж болохгүй.

Мөн Г.Дэнзэнтэй холбоотой асуудлаар тайлбар хэлье. Г.Дэнзэнг МУИС-д матемиатикийн багш байхад нь долоон жилийн өмнө татаж авчирсан. Эхэлж туслахаар ажиллаж байгаад дараа нь ахлах зөвлөх болгосон. Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулсны дараа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга болгосон. Түүний хувьд Хяналт мониторингийн албыг ахалж ажилладаг. Энэ албаныхан өнгөрсөн хугацаанд ИНЕГ, ТЕГ, Төрийн банк, Ашигт малтмалын газар зэрэг маш олон татвар төлөгчдийн мөнгийг идсэн уусан баримтыг гаргаж ирсэн. Үүнээсээ болж дарамтад ч их орж байгаа, жилийн өмнөөс манай хамаатны охинтой үерхсэн юм билээ. Н.Алтанхуяг хүргэнээ ажилд тавиагүй шүү” гэсэн юм.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж