Тува дуучин Сайнхүү Монголд ирнэ

Хуучирсан мэдээ: 2013.04.25-нд нийтлэгдсэн

Тува дуучин Сайнхүү Монголд ирнэ

Сайнхүү Намчылак дорно дахинд гэхээсээ илүү барууны хөгжмийн ертөнцөд алдартай. Өвөрмөц хэв маяг, стиль имиж, гайхалтай дуу хоолой, зүрх сэтгэлийнх гэмээр хэмнэлээрээ бусдаас ялгаран гэрэлтддэг Тува хатагтай  энэ сарын 28-нд Монголд тоглолтоо хийх болно.

Сайнхүү Намчылак 1957 онд Тува улсад мэндэлжээ. Тэрээр Монгол туургатны үнэт өв болох хөөмий, морин хуур, уртын дуу болон Тувагийн үндэсний хөгжмийг электроник хөгжимтэй хослуулан уран бүтээлээ туурвидаг. Түүний уран бүтээлийг хөгжмийн “Avant-Jazz”, “Electronic”,  “Ambient”,  “Jazz, “Reggae”  зэрэг урсгалд багтаадаг байна.

Сайнхүү 1989 оноос хойш дуу хөгжмийн ертөнцөд хөл тавьж албан ёсоор уран бүтээлээ туурвиж эхэлжээ. Түүнд өөрийн өвөрмөц дуу хоолой, ялангуяа ардын хөгжимд дурлан авъяасаа нээхэд эмээ нь хамгийн ихээр нөлөөлсөн гэнэ. Сайнхүү Кызылийн их сургуульд сурсны дараа Москвагийн “Gnesins” хөгжмийн коллежид суралцсан нь одоогийн Дорнын Бьёорк хэмээн үнэлэгдсэн их амжилтыг түүнд авчирсан гэнэ. Сайнхүү мөн Берлиний хөгжмийн ертөнцийн алдартай наадмуудын нэг “WOMEX”-ээс эхлээд томоохон урлагийн наадмуудад хүч үзэхээс гадна АНУ, Испани, Канад, Австрали, Филлипин, Шинэ Зеланд зэрэг орнуудад өөрийн бие даасан аялан тоглолтоо хийж байжээ. Тэрээр одоогийн байдлаар урын сандаа 30 гаруй цомогтой бөгөөд хамгийн анхны цомог нь “Transformation of Matter, DOCUMENT” нэртэй Их Британид хийгдсэн бүтээл аж.

Түүний удахгүй Монголд хийх аялан тоглолтонд ардын фолк рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Алтан ураг” хамтлаг оролцох тухай эх сурвалжууд энэ үеэр мөн  мэдээлжээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж