Хуучирсан мэдээ: 2010.05.30-нд нийтлэгдсэн

Тавдугаар сарын 30

Тавдугаар сарын 30-ны баяр

Канарын өдөр

Африкийн эргээс 115 –ын зайд Атлантын далайд орших Канарын арлууд нь Испанийн автономит муж юм. Испанийн төрийн баяруудаас гадна уг арал өөрийн өдрийг тавдугаар сарын 30-нд тэмдэглэн амардаг. Арал бүр нь өөрийн ивээч тэнгэрийн өдрүүдийг тус тусд нь тэмдэглэдэг бас нэг баяртай. Жилдээ Канарын арлуудад Европын 10 сая шахуу жуулчид амардаг.

Өдрийн ишлэл

“Ходынкаар хаанчлалаа эхэлсэн хэн ч
Цаазын тавцнаа төгсгөлөө үздэг”
(Константин Бельмонтын “Манай хаан” шүлгээс)
1896 онд II Николай хаан хаан ширээнд залрагдах ёслолын үеэр Хотынкийн талбайд эмгэнэлт хэрэг гарлаа. Нийт хоёр мянга орчим хүн шахцалдаанд гишүүлэн нас барсан юм. Цугларсан олон бэлэг тараах үеэр энэ их шахцалдааныг гаргасан юм.

Бусад ишлэлээс:

Сангийн сайд С.Ю. Виттегийн тэр үеэр Москвад айлчилж байсан Хятадын эзэнт улсын Гадаад хэргийн сайд Ли Хунчантай ярилцсан ярианаас:
Ли Хунчан: Хоёр мянган хүн амиа алдсан гэдэг үнэн үү?
С.Ю. Витте: Тийм ээ, ийм гай гарлаа.
Ли Хунчан: Энэ азгүй хэргийн талаар хаантанд мэдэгдсэн үү?
С.Ю. Витте: Шуурхай мэдээлсэн гэдэгт эргэлзэх хэрэггүй.
Ли Хунчан: (толгой сэгсрээд) Танай төрийн зүтгэлтнүүд гэнэн, туршлагагүй байна даа. Би Шандунь мужийн захирагч байхад хэдэн арван мянган хүн тахалаар амь үрэгдсэн билээ. Би болохоор манайд бүгд сайн гээд л эзэн хаанд бичээд байлаа. Би түүний сэтгэл санааг үймүүлэх гэж үү?

Үйл явдал


1593 ОН
. Нэгэн зоогийн газар болсон зодоонд Английн алдартай жүжгийн зохиолч 29 настай Кристофер Марло алагджээ. Тэрээр түүхэн эмгнэлт зохиолын төрлийг анхлан гаргаж ирсэн юм. Марло оюутан байхдаа нууц байгууллагын туршуул болсон нь түүний үхлийн шалтгаан гэж орчин үеийн судлаачид үздэг.

1631 ОН: 379 жилийн өмнө Францын анхны албан ёсны “La Gazette” сонин хэвлэгджээ. Түүнийг үндэслэгч Т.Ренодо тус орны нутагт мэдээлэл тараах патент авсан байлаа.  Мэдээллийн төлөө төлж байсан Италийн бутархай зоосоор (gazetta) уг сониныг нэрлэснээс хойд сонинуудыг “газета” гэсэн ерөнхий нэрээр нэрлэх болжээ.

1877 ОН. Петр Ильич Чайковский дүүдээ бичихдээ “Өнгөрсөн долоо хоногт би Лавровскаягийнд зочилж байхад дуурийн сэдвийн тухай яриа өрнөлөө. Лавровскаягийн дүлий нөхөр нь ёстой хамаагүй зүйл чалчиж байхад Лавровская гэнэтхэн “Евгений Онегин чинь өөрөө дуурийн сэдэв биш үү” гээд хэлчихлээ. Би үүнд хариу хэлээгүй боловч гэртээ ирээд уг номыг уншин нойргүй хонолоо” гэжээ. Ингээд агуу их хөгжмийн зохиолч “Евгений Онегин” дууриа бичиж эхэлжээ.

1883 ОН. Нью-Йоркын Манхэттены арлыг Бруклинтай холбосон тухайн цагтаа хамгийн том гэгдэх Бруклины явган хүний хагас км-ын уртай дүүжин гүүр ашиглалтад орох үеэр эмгэнэл гарчээ. Гүүрийн нээлт дээр хэн нэгэн “гүүр нурлаа” хэмээн шоглоом хийн хашгиртал олон түмэнд сандралд орон шахцалдаан гарчээ. Үүнээс болон 12 хүн үрэгдэж, олон арван хүн бэртэж гэмтсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж