Стратегийн ордод хамруулахаар 30 гаруй ордыг судалж эхэлжээ. Одоогийн байдлаар дээрх нэр томъёон доор 15 орд газар байдаг бөгөөд тэдгээрийн төрийн эзэмшлийн хувь хэмжээг “Эрдэнэс МГЛ” компанид төвлөрүүлдэг. Эдгээр онцгой орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, зарим ордын төрийн хувь хэмжээг тогтоох зорилгоор Засгийн газраас 100 дугаар тогтоол гаргасан юм. Тогтоолын дагуу стратегийн 15 орд газрыг “Эрдэнэс МГЛ” ХХК-д төвлөрүүлэхийн зэрэгцээ шинээр 30 гаруй ордыг стратегийн ордод хамааруулахаар судалгааны ажлаа эхэлжээ. Зарим орд газрыг эзэмшигч нарын зүгээс стратегийн ордод хамааруулж өгөх хүсэлтийг гаргаж буй бол Хөшөөтийн орд зэрэг зарим нэг ордыг одоо эзэмшиж, ашиглаж буй хүмүүсийн зүгээс эсэргүүцсэн байр суурь илэрхийлэх нь ч бий гэнэ. Тиймээс уул уурхайн яамны зүгээс эхний ээлжийн стратегийн ордын жагсаалтад шинээр хамруулах орд газрын удирдлагуудтай нэг бүрчлэн уулзаж буй ажээ.
Д.ЦЭЦ