“JCI Монгол” номын өдөрлөг хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.04.25-нд нийтлэгдсэн

“JCI Монгол” номын өдөрлөг хийлээ

UNESCO-гоос Дэлхийн Ном, Зохиолчийн эрхийн өдөр болгон тунхагласан дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг JCI Монгол байгууллага тэмдэглэж,  “Оюуны Элч” төслийнхээ хүрээнд "Зохиолчтой нь ярилцья" уулзалт, номын хандивын өдөрлөгийг зохион байгууллаа.

Монгол Улсын Ардын уран зохиолч Т.Галсан, UNESCO-гийн Монголын Үндэсний Комиссын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан нар тус номын өдөрлөгт урилгаар оролцсон юм. Уулзалтын үеэр хандиваар цугларсан 254 номыг 29-р тусгай сургуулийн багш сурагчдад, 89 номыг Мөнгөн морьт дахь 417 дугаар засан хүмүүжүүлэх төвийн төлөөлөлд гардуулан өглөө.

Харин номын хандив өглөгт Соёл, спорт, аялал жуулчлалын яам, UNESCO, НҮБ-ын хүн амын сан, “Мөнхийн үсэг” групп, Монголын Үндэсний Төв Номын сангийн дэргэдэх JCI Монгол байгууллагын нэрэмжит “Оюуны элч” явуулын номын сан оролцсон байна.

“Эерэг өөрчлөлтөд манлайлах” уриатай JCI Монгол залуучуудын байгууллага нь “One community” болон “Гэрэлт амьдрал өөд” төслүүдийн хүрээнд 29 дүгээр тусгай сургууль болон Мөнгөн морьт дахь 417-р засан хүмүүжүүлэх төвд мөн компьютерын лаборатор, номын сан тус тус тохижуулж өгсөн юм.

З.ОРГИЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж