Ерөнхий сайд &#34түм наслаг&#34

Хуучирсан мэдээ: 2013.04.25-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд &#34түм наслаг&#34

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахтай холбоотой асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Ерөнхий сайд түм наслаг” гэсэн ерөөл айлдлаа. Түүний хувьд бүлгээс нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг тавьсан нь тун буруу алхам болжээ. Н.Алтанхуяг бол Ерөнхий сайд учраас Үндсэн хууль зөрчиж болно, Ерөнхий сайд учраас Тавантолгойн тендерт хамаатан нь шалгарч болно. Ерөнхий сайд учраас гадаад харилцааны асуудал дээр бодлого ярих биш өөрийнхөө бодсоныг ярьж болно. Мөн Ерөнхий сайд учраас Төсвийн хуулийг зөрчиж болно. Өөрөөр хэлбэл, цөөнхийн бүлэг бол тэдгээрт хяналт тавьж, саад тээг болох ёсгүй тул нийт гишүүдийнхээ өмнөөс Ерөнхий сайд таниас уучлал гуйж байна. Солонгосын олон ангит кинон дээр гардаг шиг “Ерөнхий сайд та минь түм түм наслаг” гэж хэлэв. Өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Би шударга бус зүйлд дургүй” хэмээн хэлэх гэж байгаад хэл халтирч “Шударга явдалд дургүй” гэж хэлээд онигоонд орж байсан Д.Хаянхярваа гишүүн энэ удаагийн хуралдаанд нэлээд сайн бэлтгэж орсон бололтой. Олон ч гишүүн түүний үгэнд инээд алдаж, баяр хүргэх нь холгүй сууж харагдана билээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж