Ерөнхий сайдын асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2013.04.25-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдын асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар УИХ дахь МАН-ын бүлгээс тавьсан Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахтай холбоотой асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байгаад завсарлалаа.

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд санал хэлэх үеэрээ “Ерөнхий сайдыг огцруулахтай холбоотой үндэслэлийг үндэслэлтэй гаргаж тавьсан. Зарим ноцтой баримт олдсон” гэж мэдэгдсэн бол Ардчилсан намын бүлгийн гишүүдийн хувьд “Ерөнхий сайд ашиг сонирхлын зөрчил гаргасан эсэх, хууль зөрчсөн эсэх нь шүүхээр нотлогдоогүй байхад шууд утгаар хууль зөрчсөн хэмээн үзэж байгаа нь буруу. Бүлгийн зүгээс тавьсан асуудлаас болж үндэсний компаниудын хувьцаа хөрөнгийн бирж дээр унасны зэрэгцээ валютын ханш чангарч эдийн засагт сөрөг үр дагавар дагууллаа” гэж буруутгасан юм. Гэхдээ энэ асуудлаар үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэж гишүүдээс санал хурааснаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах эсэх асуудал шийдвэрлэгдэх юм.

Одоо чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарласан бөгөөд үдээс хойшхи хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж