Өнөөдөр болон тавдугаар 31-нээс зургадугаар сарын 4-нийг хүртэлх хугацаан дахь цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцуулж байна. Энэ хугацаанд ихэнх нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Орхон Сэлэнгийн сав гарзаар 26-31 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
Тавдугаар сарын 29-ний 20 цагаас 30-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-6 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Орхон, Сэлэнгийн сав газраар 26-31 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө бүх нутгаар 4-9 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 21-26 градус, нутгийн зүүн хэсгээр 18-23 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭН-БАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй Салхи баруунаас секундэд 8-13 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.
Тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 4-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Тавдугаар сарын 31-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 6-р сарын 1-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 2-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 3-нд Төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи 1-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 2-нд зарим газраар баруун өмнөөс секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутаг болон Сэлэнгийн саваар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Эх сурвалж: www.tsag-agaar.mn
Холбоотой мэдээ