Х.Цагаанбаатар “Дэлхийн цом”-оос алтан медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.30-нд нийтлэгдсэн

Х.Цагаанбаатар “Дэлхийн цом”-оос алтан медаль хүртлээ

Х.Цагаанбаатар “Дэлхийн цом”-оос алтан медаль хүртлээ
Тавдугаар сарын 22-24-ний өдрүүдэд Бразилын Рио Де Жанеро хотод болсон  “Их дуулга”-д оролцсон жүдо бөхийн шигшээ багийн тамирчид өчигдөр Бразилын Сао-Пауло хотноо болсон “Дэлхийн цом”-ын тэмцээнд  амжилттай оролцлоо. Тэмцээний эхний өдөр манай тамирчдаас 66 кг-ын жинд өрсөлдсөн Афины олимпийн хүрэл медальт, Дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар алтан медаль хүртэж, “Дэлхийн цом”-ын дөрвөн удаагийн аварга боллоо. Мөн энэ өдрийн тэмцээний 73 кг-д хүч үзсэн ОУХМ С.Ням-Очир хүрэл, эмэгтэйчүүдийн 52 кг-д өрсөлдсөн ОУХМ М.Бундмаа мөнгөн медаль хүртсэн байна.
Түүнчлэн Рио Де Жанерод болсон “Их дуулга”-аас хүрэл медаль хүртсэн ОУХМ С.Мияарагчаа энэ удаагийн тэмцээнд шагнал тавдугаар байр эзэлсэн байна. Тэмцээн өнөөдөр үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр болох хоёр дахь өдрийн барилдааны +100 кг-д До.Ганхуяг, Б.Төгөлдөр нар зодоглох юм. Эхний өдрийн дараах байдлаар манай тамирчид алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр 37 орноос гуравдугаар байрт бичигдээд байна. Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид удахгүй хүргэх болно.
Б.ЭНХ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж