Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор гурав дахь жилдээ зохион байгуулж буй МҮОНТ-ийн “Залуу зохион бүтээгч” тэмцээний гуравдугаар шатанд шалгарсан шилдэг 36 бүтээлээр саяхан үзэсгэлэн гаргасан. Тэдгээрийн дотроос хилчдийн бүтээсэн хилийн зурвас хянах төхөөрөмж олны анхаарлыг татаж байлаа. Тэрхүү төхөөрөмжийг Хилийн 0184 дүгээр ангийн хилчин О.Цогмандал, О.Цогмандах нар зохион бүтээсэн аж. Ихэр ах дүүсийн бүтээлийн нэр “Монгол Улсын төлөө” нэртэй. Тэдний зохион бүтээсэн хилийн зурвас хянах төхөөрөмжийг үзэж сонирхсон Ерөнхий сайд “Бид улсынхаа хилийг энэ залуучуудын ачаар цаг хугацаа, хүн хүч, хөрөнгө мөнгө хэмнэн орчин үеийн техник технологи ашиглан хамгаалах боллоо. Манай хилчид мундаг байна” хэмээн урам хайрлажээ.
Д.ЦЭЦ