Монголын хөрөнгийн биржээс зохион байгуулдаг “Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох” сургалт дөрөвдүгээр сарын 29-нөөс эхлэн явагдах юм байна. Үнэт цаасны зах зээлийн суурь мэдлэг олгодог энэхүү сургалтад Санхүүгийн Хороо, Монголын Хөрөнгийн бирж, брокер дилерийн компаниуд болон зах зээлд ажиллаж буй бусад мэргэжлийн байгууллагын туршлагатай ажилтан, мэргэжилтнүүд болон их, дээд сургуулийн багш нар хичээл заах ажээ. Тус сургалт нь найм хоног үргэлжлэх бөгөөд ажлын өдрүүдэд 14.00-18.30 цагийн хооронд болох юм байна. Сургалтын төлбөр нь 150 мянган төгрөг аж.
Д.СУРА