
Түүнчлэн “Амели”, “Да Винчийн код”,”Коко Шанель” зэрэг киноны дүрээр үзэгчдийн танил болсон Францын нэрт жүжигчин Одри Тотоу 66 дахь удаагийн Каннын кино наадмын ёслолын ажиллагааг нээх болсон байна. Тэрээр ирэх тавдугаар сарын 15-26-ны өдрүүдэд болох тус наадмын нээлт болон хаалтын ёслолыг хөтөлнө. Өнгөрсөн жил Каннын кино наадмын дээд шагнал “Пальмын алтан навч“-ийг Австрийн найруулагч Михайлль Ханеке “Дурлал” киногоороо хүртэж байсан билээ.
Э.АНХТУЯА