МХБ 12 гаруй сая төгрөгийн арилжаа хийв

Хуучирсан мэдээ: 2013.04.24-нд нийтлэгдсэн

МХБ 12 гаруй сая төгрөгийн арилжаа хийв

Монголын хөрөнгийн бирж өнөөдрийн /04.24/ 4,454 тоот арилжаагаар 18 компанийн 12,820,207 төгрөгийн 38,306 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 13947.17 нэгж байсан нь өмнөх өдрийн арилжаанаас 94.19 нэгжээр буурсан үзүүлэлт бол нийт 59 хэлцэл хийсэн байна. Өнөөдрийн арилжаанд оролцсон компаниудаас “Ремикон” ХК 5,715,012 төгрөгийн  30,399 ширхэг, “Гермес центр” ХК 397,000 төгрөгийн 3,780 ширхэг, “Бөөний худалдаа” ХК 1,009,200 төгрөгийн 1,485 ширхэг хувьцаа арилжсан нь эрэлттэй хувьцаа байлаа. Мөн өнөөдөр хувьцааны ширхэгээр давуу бус үнийн дүнгээр буюу 2,221,920 төгрөгийн хувьцаа арилжсанаараа Тавантолгой ХК дээгүүр оржээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж