Хууль зүйн байнгын хороо Д.Ганзоригийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2013.04.24-нд нийтлэгдсэн

Хууль зүйн байнгын хороо Д.Ганзоригийг дэмжив

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, дэмжлээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Мөнхгэрэлийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул оронд нь Д.Ганзоригийг нэр дэвшүүлж байгаа болохыг УИХ-ын дарга танилцуулга хийхдээ мэдэгдлээ. Д.Ганзориг нь эрх зүйч мэргэжилтэй, захиргааны эрх зүйгээр мэргэшсэн, МУИС-д багшилж байсан аж. Танилцуулгын дараа нэр дэвшигчээс гишүүд асуулт асууж, тодруулсны дараа санал нэгтэйгээр дэмжин, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох нь зүйтэй хэмээн үзэв.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж