
Энэхүү аргачлалын тухай нийслэлийн Удирдлагын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанд нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа.
Нөхөн олговрын үнэлгээнд тооцогдох газрын үнийг зах зээлийн жишиг үнийн харьцуулалтын аргаар тогтоохоос гадна газрын байршил, газрын жишиг үнийн бүс, нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, экологийн нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийг харгалзан үнэлэх юм байна. Тодруулбал, тухайн газрын байршлаас гадна автобусны буудал хүртэлх зай, ус түгээх байр хүртэлх зай, газрын гадаргын налуужилт, инженерийн дэд бүтцэд холбогдсон, эсвэл холбогдох боломжтой эсэх, орчны байршил болон зам дагуу байх гэх мэт хүчин зүйлсийг харгалзан ялгавартайгаар үнийг тогтоох ажээ. Удирдлагын зөвлөлийн гишүүд энэхүү үнэлгээний аргачлалыг нийслэлийн нутаг дэвсгэрт нөхөн олговортойгоор газар чөлөөлөх журмын хамт НИТХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ.