Олныг гайхашруулсан эл хэргийн мөрдөн байцаалтын явцын талаар цагдаагийн байгууллагын эх сурвалжаас тодруулахад, “Хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа. Хэргийн явцад хохирогч бүсгүй өөрөө ямар нэгэн байдлаар буруутай нь тогтоогдсон. Учир нь хэрэг анх гарсан гэх “Орхон” зочид буудалд хохирогч бүсгүй найз залуутайгаа хамт өрөө авч орсон байгаа юм. Дараа нь түүний найз залуу бусад найзуудыгаа дуудсан болох нь тогтоогдсон. Хэргийн мөрдөн байцаалт дуусч байгаа тул удахгүй прокурорын байгууллагад шилжүүлэх байх” гэв.
Эх сурвалжийн мэдэлснээр, Шүүх эмнэлгийн шинжилгээгээр хохирогч эмэгтэйгээс хоёр хүний үрийн шингэн илэрсэн бөгөөд долоон залууд хүчиндүүлээгүй гэдэг нь үүгээр нотлогдож байгаа бололтой.
Сэлэнгэд гарсан хэргийг прокурорт шилжүүлнэ
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод долоон залуу нийлж, 23 настай бүсгүйг хүчирхийлсэн хэрэг өнгөрсөн нэгдүгээр сард гарсан. Тухайн үед хохирогчийн ар гэрийнхэн “Миний дүүг зүс таньдаг залуу нь хүнсний дэлгүүрээс гарч явахад нь хүчээр зочид буудалд оруулж, архи өгөн, хорьж, хүчирхийлсэн. Гурав хоногийн дараа суллангуут нь шууд найз залуу дээрээ очиж болсон явдлын талаар үнэнийг хэлсэн байдаг. Ингээд найз залуу нь цагдаагийн байгууллагад хандсан” хэмээн мэдэгдсэн байдаг.
Д.ЖАРГАЛ