Левандовски “Байерн”-д, Кавани “ПСЖ”-д очно

Хуучирсан мэдээ: 2013.04.24-нд нийтлэгдсэн

Левандовски “Байерн”-д, Кавани “ПСЖ”-д очно

Ирэх зун багаа орхих нь бараг тодорхой болоод буй хоёр Левандовски, Кавани нарын ирээдүйн багийн талаархи мэдээлэл түгж эхлээд байна.

Польшийн шигшээ болон Дортмундын “Борусси”-гийн довтлогч Роберт Левандовскиг Мюнхений “Байерн” авах магадлал өндөр болжээ. Харин Уругвайн шигшээ болон Италийн “Наполи”-гийн довтлогч Эдинсон Каваниг Францын “ПСЖ” авахаар урьдчилсан тохиролцоонд хүрсэн гэнэ.

Харин Испанийн “Барселона”-гаас улирал дуусгаад Виктор Вальдес явахаар шийдсэн тул түүний орыг залгах хаалгачийг хайж, улмаар Италийн “Интер”-ээс Самир Хандановичийг 30 сая еврогоор авахаар хэлэлцээр хийж эхэлсэн байна.

Р.ГЭГЭЭ

Эх сурвалж: www.new.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж