Б.Болд “Рио Тинто”-гийн захирлаар томилогдлоо

Хуучирсан мэдээ: 2013.04.24-нд нийтлэгдсэн

Б.Болд “Рио Тинто”-гийн захирлаар томилогдлоо

“Алтан Дорнод
Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Болд дэлхийн хоёр дахь том уул уурхайн
компани “Рио Тинто”-гийн Зэсийн салбарын Олон улсын үйл ажиллагаа эрхэлсэн Ерөнхийлөгчөөр томилогдсон байна. “Рио
Тинто”-гийн зүгээс албан ёсоор уг мэдээллийг баталгаажуулаагүй байгаа.

Б.Болд нь
АНУ-ын JP Morgan банкинд олон жил ажилласан санхүүгийн шилдэг зөвлөх хэмээн
үнэлэгддэг. “Ньюком” группын Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. 2011 оны
сүүлээр ОХУ-ын иргэн Паушокоос “Алтан Дорнод Монгол” компанийг худалдан авч,
Гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан юм.

С.Болд-Эрдэнэ

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж